14Dec/17

Швэдийн эрүүл мэндийн систэм

Миний энэ бичсэн мэдээлэл зарим хүмүүст их хэрэгтэй гэж бодоод өөрийнхөө нүүрэнд дахин тавилаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэж сайхан үг бий. Монголдоо байвал бидэнд монголын эрүүл мэндийн систем үйлчилнэ. Шведэд шведийн систем үйлчилнэ.

Швэдийн эрүүл мэндийн систэм

Швэд улсад амьдарч байгаа монголчууддаа зориулж бага ч гэсэн нэмэр болох болoвуу гэсний үүднээс Швэд улсын эрүүл мэндийн систэмийн талаар товч бичихээр шийдлээ.

Continue reading

02Dec/17

Зөвхөн Швед улс дотроосоо хөдөлмөрийн гэрээнд хамрагдах

Зөвхөн Швед улс дотроосоо хөдөлмөрийн гэрээнд хамрагдах гэж байгаа хүмүүст зориулав!
“Зөвхөн ажил эрхлэгчийн талаас бөглөх, бүрдүүлэх бичиг баримтны мэдээллүүд! Ажил олгогчынх тусдаа өөр гэдгийг санаарай”
Шведэд цагаачлал хүссэн хүн маань LMA картаа хамгийн түрүүнд авах хэрэгтэй ба өөрийн улсын пасспортыг цагаачлалын албанд өгснөөр LMA карт нь (AT-UND) ажил хийх эрхтэйгээр гарч ирдэг. Энэ нь номер 7 дээр бичигдсэн байдаг. Ажил эрхлэгч маань хөдөлмөрийн гэрээ бөглөж өгөхөөр шийдсэн үеэсээ цагаачлалын албанд очиж мөнгөн тэтгэлэгээ хаалгуулах ёстой. Гэхдээ энэнээс өмнө мэдээж хөдөлмөрийн гэрээ хийж өгөх ажил олгогчоо олсон байх ёстой. Доод тал нь 1 жил ажиллуулах ёстой байж байж хөдөлмөрийн гэрээг ажил олгогч бөглөх юм. Ажилд орсон гэсэн гэрээний тодорхойлолтооо цагаачлалын албанд аваачиж өгөх ёстой юм. Continue reading

20Nov/17

Хар баасан гараг /Black Friday/

Америк улсад олон жилийн өмнөөс танил болсон энэ өдөр сүүлийн жилүүдэд Швед улсад бас олны талархалыг хүлээх болжээ. Хар баасан гараг нь “Талархалын баяр”-ын дараагийн өдөр буюу 11-р сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагт таардаг байна. Тус өдрийн гол зорилго нь маш олон дэлгүүрүүд боломжит хамгийн хямд үнэ, хямдрал үйлчилгээгээр үйлчлүүлэгчдээ татаж өрсөлддөг гэж хэлж болно.
Хар баасан гараг нэр анх 60-аад оноос Америкийн Филадельфиa /Philadelphia/-аас гаралтай ба Талархлын баярын дараагийн өдөр хүмүүс гадуур олноороо гарч, замын хөдөлгөөн, явган зорчигдын хөл хөдөлгөөн эрс ихэсдэг байдлаас үүдэн ийнхүү нэрлэх болсон байна, өөрөөр хэлбэл “Хар баасан гараг” гэж ямар нэгэн хар буюу муу өдөр биш юмаа.
Continue reading

05Sep/17

Янжаа Шведийн IKEA-гийн 328 хуудастай каталог цээжилжээ.

🇲🇳 #ХүнэнКаталог #humancatalogue #humancatalog #IKEA☺️Алдарт IKEA-гийн нүүр царай болж зар сурталчилгаанд нь 328 хуудастай 2018 оны шинэ IKEA-каталог цээжиллээ. 🛀📖(ИКЕА монгол хадмалтай бичлэг хийлээ! Thank you fb.com/IKEASingapore ! 🙏🇲🇳 )Cонирхуулахад 👀 IKEA-г дэлхийн хамгийн баян хүний нэг Ингвар Кампрад 17 (!) насандаа Шведэд байгуулжээ. Өнөөдөр IKEA 35 тэрбум долларын борлуулалт хийдэг дэлхийн хамгийн том тавилга, гэр ахуйн бараа үйлдвэрлэгч. 2018 оны каталог 32 хэлээр 210 000 000 ш хэвлэгдэж, 44 оронд тараагдаж байна. 😱👏 (✌️😉 Энэ сурталчилгааны уран бүтээлийн ажилд сонгогдсондоо би их баяртай байгаа, одоо IKEA-гийн түүхийн нэгээхэн хэсэг болсондоо маш их талархаж байна. 👌😌) 🇲🇳 #samarbete

Publicerat av Yanjaa den 31 augusti 2017

“Авьяаслаг Шведүүд” шоуны шилдэг оролцогч Монгол охин Yanjaa Шведийн IKEA-гийн нүүр царай болж зар сурталчилгаанд нь 328 хуудастай 2018 оны шинэ IKEA-каталог цээжилжээ.

18Dec/16

Нийтийн тээврийн үнэ нэмэгдэнэ

2017 оны 1 сарын 9 өдрөөс эхлэн Стогхольмын нийтийн тээврийн билетийн үнэд өөрчлөлт орохоор болжээ. 30 хоногийн билет 830крон болж /хуучин үнэ 790крон/ 40 кроноор нэмэгдэх ба хөнглөлттэй үнэ буюу тэтгэвэрийн, оюутан, 20-оос доош насныхан 550 кроноор билет худалдан авах юм. Энгийн билет бүсийн нэмэгдэл төлбөргүй болж тогтмол үнэ 30крон /хуучин үнэ 25крон/ Continue reading