Зөвхөн Швед улс дотроосоо хөдөлмөрийн гэрээнд хамрагдах гэж байгаа хүмүүст зориулав!
“Зөвхөн ажил эрхлэгчийн талаас бөглөх, бүрдүүлэх бичиг баримтны мэдээллүүд! Ажил олгогчынх тусдаа өөр гэдгийг санаарай”
Шведэд цагаачлал хүссэн хүн маань LMA картаа хамгийн түрүүнд авах хэрэгтэй ба өөрийн улсын пасспортыг цагаачлалын албанд өгснөөр LMA карт нь (AT-UND) ажил хийх эрхтэйгээр гарч ирдэг. Энэ нь номер 7 дээр бичигдсэн байдаг. Ажил эрхлэгч маань хөдөлмөрийн гэрээ бөглөж өгөхөөр шийдсэн үеэсээ цагаачлалын албанд очиж мөнгөн тэтгэлэгээ хаалгуулах ёстой. Гэхдээ энэнээс өмнө мэдээж хөдөлмөрийн гэрээ хийж өгөх ажил олгогчоо олсон байх ёстой. Доод тал нь 1 жил ажиллуулах ёстой байж байж хөдөлмөрийн гэрээг ажил олгогч бөглөх юм. Ажилд орсон гэсэн гэрээний тодорхойлолтооо цагаачлалын албанд аваачиж өгөх ёстой юм.1. Цагаачлалын албанаас нутаг буцах шийдвэр авсан тохиолдолд:
-Шийдвэрээ авсанаас хойш 2 долоо хоногын дотор хөдөлмөрийн гэрээний хүсэлтээ цагаачлалын албанд бөглөж өгөх
-Хугацаа нь дуусаагүй хүчинтэй пасспорттай байх ёстой
-Цагаач байх хугацаанд (AT-UND) ажиллах эрхтэй байсан -байх
-Сүүлийн 4н сар ажил эрхэлсэн байх
-Доод тал нь 1 жилийн ажлын байрны саналыг ажил олгогч хийж өгөх ёстой
2. Ажлын байран дээр тавигдах шаардлагуудад:
Ажлын байрны санал нь үйлдвэрчний эвлэлийн заалтын дагуу байх!
-Цалингын хэмжээ шаардлага хангасан байх
-Эрүүл мэндийн даатгал, Амь даатгал, Ажлын байран дээрх гэнэтийн ослын даатгал, Тэтгэвэрийн даатгал. (FORA)
-Сүүлийн 4н сар Үйлдвэрчний эвлэлийн заалтыг хангасан хөдөлмөр эрхэлсэн байх ёстой
-Хагас цагын ажилтан мөн ялгаагүй ажиллаж буй салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн заалтыг хангасан байх ёстой. Гэхдээ хагас цагаар ажил эрхэлсэн ч байсан цалингийн доод авах хэмжээ нь 13000кр(татварын хасалтын өмнө) байх ёстой.

3. 14 хоногын дотор хөдөлмөрийн гэрээг бөглөж өгөх ёстой гэсэн хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа нь:
-Цагаачын албаны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж албан бичгэн дээр гарын үсгээ зурсан үед
-Цагаачын албанаас гаргасан шийдвэртэй танилцсанаас хойш 3н долоо хоног өнгөрсөн ба уг хугацаандаа давж заалдаагүй үед (ахин давж заалдах эрхгүй болж, хэрэг тань бүрэн хаагдах үед)
-Цагаачын албаны шүүхээс гаргасан шийдвэрийг 3н долоо хоногийн хугацаандаа давж заалдаагүй үед
-Цагаачын албаны дээд шүүхээс ахиж давж заалдах эрхгүй гэсэн шийдвэр гарах үед
-Хөдөлмөрийн гэрээнд хамрагдаж Швед улсад хөдөлмөр эрхлэхийн тулд та ганцхан ажил хийх ёстой. Мөн тэр ажил тань дээрх бүх заалтуудыг дагасан мөн
хангасан байх ёстой.
-Хэрвээ цагаачын албаны газарт өөрийн тань пасспорт байгаа бол ажлын гэрээний хүсэлтээ явуулахдаа пасспортнынхаа хуулбарыг хавсаргах шаардлагагүй байдаг.

4. Гэр бүлийн гишүүд яг ижил хугацаагаар оршин суух эрх авна:
-Хамтран амьдрагч, эхнэр/нөхөр эсвэл бүртгэлтэй хосууд
-Өөрийн тань эсвэл хамтран амьдрагчын тань гэрлээгүй 18-с доош насны хүүхэд
-Гэр бүлийн гишүүдийн цагаачид орогнол хүссэн хүсэлт хүчингүй болсон байх ёстой. Бүх гишүүдийн!
Хэрвээ интэрнетээр гэр бүлтэйгээ хамт ажлын гэрээ бөглөж өгч байгаа бол интэрнетээр давхар гэр бүлийн гишүүдийнхээ анкетийг бөглөж явуулна!
Хэрвээ гэр бүлийн гишүүд нь ажил олгогч хүсэлтээ явуулсаны дараа оршин суух эрхээ хүссэн бол тус тусад нь явуулна. Өөр өөрсдийн анкетаа бөглөж өгнө гэсэн үг юм.
Хөдөлмөрийн гэрээ хүсэх нь:
1. Хамгийн эхэнд таны ажил олгогч ажлын байрны (anställningserbjudande – 232011) санал гаргах ёстой. Энэ нь цагаачлалын албанд байдаг анкетыг бөглөх ёстой гэсэн үг.
Ажил ологч тань өөрийн тань нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, боловсрол мөн эмайл хаягыг тань мэдэж байх ёстой.
Эмайл хаягаа тогтмол ашигладаг байх хэрэгтэй ба цагаачлалын газраас шийдвэр гарах үед цагаачын алба өөртэй тань энэ эмайл хаягаар харилцах юм!
2. Ажил олгогч ажлын байрны саналыг цагаачын албанд мэдэгсэний дараа эмайл хаягаар тань электрон захиа ирнэ. Энэхүү захианд та өөрийн мэдээллүүдийг бөглөнө. Хэрвээ гэр бүлийн гишүүдтэйгээ хамт ажлын гэрээ хүсч байгаа бол хамтдаа хүсч байгаа гэдгээр
анкетаа бөглөнө.
3. Уг бичиг баримтуудыг ажлын гэрээний хүсэлттэйгээ хавсаргаж явуулна:
Хүчинтэй паспортны хуулбар
Ажлын байрны саналыг Үйлдвэрчний эвлэлийн хүлээн зөвшөөрсөн бичигтэй хавсаргах (4 хуудас)
Сүүлийн 4н сарын цалингын тодорхойлолт
4. Хэрвээ гэр бүлийн гишүүдтэйгээ хамт ажлын гэрээ бөглөх бол:
-Гэр бүлийн гишүүдийн хүчинтэй пасспортны хуулбар
-Гэрлэлтийн баталгаа
-Хэрвээ хамтран амьдрагч бол нутагтаа хамт амьдарч байсныг нотлох бичиг баримт
-Хүүхдийн төрсний гэрчилгээ
-Хүүхдийн асран хамгаалагч хамтдаа Швед улсад ирж амьдрахгүй тохиолдолд тухайн хүнээс хүүхдийг Швед улсад амьдрахыг хүлээн зөвшөөрч буйг баталсан баримт бичиг.
-Энэ бүх бичиг баримтууд албан ёсны орчуулгын эрхтэйгээр швед эсвэл англируу орчуулагдсан байх ёстой. Хэрвээ гэр бүлийн гишүүд тань шведээс өөр улсаас оршин суух эрх хүссэн бол зохих газрын Шведын элчин сайдын яамнаас очиж id-kort авах ёстой.
5. Та өөрийн анкетыг бөглөж дууссан бол төлбөр төлөх ба Виза эсвэл Мастер картаар төлбөрөө хийх боломжтой. Үнийн дүн нь:
Arbetstillstånd – Хөдөлмөр гэрээ – 2 000 kr
Förlängning av arbetstillstånd inom samma yrke eller hos samma arbetsgivare – Хуучин ажил олгогч дээрээ хөдөлмөрийн гэрээгээ сунгах – 1 000 kr
Förlängning av arbetstillstånd inom ett annat yrke och hos en annan arbetsgivare – Шинэ ажил олгогч дээр өөр мэргэжилээр хөдөлмөрийн гэрээгээ сунгуулах – 2000 kr
Насанд хүрсэн гэр бүлийн гишүүн – 1 000kr
18-с доош насны хүүхэд – 500kr
6. Хэрвээ интэрнетээр хүсэлтээ илгээх боломжгүй бол Шведээс хүсч байгаа тохиолдолд анкет номер 150011-г бөглөнө. Мөн гэр бүлийн гишүүд бүгд өөрсдийн анкетыг бөглөж явуулах ёстой.
Skicka ansökan till:
Migrationsverket
Box 3100
903 03 Umeå
7. Хэрвээ хуучин ажил олгогч дээрээ ажлын гэрээгээ сунгах бол:
-(Skatteverket) Татварын албанаас авсан орлогын тодорхойлолт
-Хүсэлт гаргаж буй жилийнхээ цалингын тодорхойлолтууд хавсаргагдах ёстой.

Эх сурвалж: Natsu Konsultfirma

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *