Америк улсад олон жилийн өмнөөс танил болсон энэ өдөр сүүлийн жилүүдэд Швед улсад бас олны талархалыг хүлээх болжээ. Хар баасан гараг нь “Талархалын баяр”-ын дараагийн өдөр буюу 11-р сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагт таардаг байна. Тус өдрийн гол зорилго нь маш олон дэлгүүрүүд боломжит хамгийн хямд үнэ, хямдрал үйлчилгээгээр үйлчлүүлэгчдээ татаж өрсөлддөг гэж хэлж болно.
Хар баасан гараг нэр анх 60-аад оноос Америкийн Филадельфиa /Philadelphia/-аас гаралтай ба Талархлын баярын дараагийн өдөр хүмүүс гадуур олноороо гарч, замын хөдөлгөөн, явган зорчигдын хөл хөдөлгөөн эрс ихэсдэг байдлаас үүдэн ийнхүү нэрлэх болсон байна, өөрөөр хэлбэл “Хар баасан гараг” гэж ямар нэгэн хар буюу муу өдөр биш юмаа.

Олон тооны дэлгүүрүүд зөвхөн 24 цагийн дотор хямдрал үзүүлдэг бол цөөхөн тооны дэлгүүрүүд бүтэн сайн өдрийг дуустал буюу 3 хоног үргэлжлүүлдэг байна. Энэ өдрүүдэд голчлон гэр ахуйн цахилгаан бараа, хувцас ихээр хямдарч зарагддаг.
Хар баасан гараг Америкт бүх нийтийн амралтын өдөр биш ч гэсэн олон тооны сургууль, цэцэрлэгүүд болон зарим албан газрууд хүртэл амардаг болжээ. Учир нь хүмүүс олноороо томоохон дэлгүүрүүдийн гадна хэдэн өдрийн өмнөөс дараалал үүсгэн хүлээдэгтэй холбоотой гэнэ. Энэ их дарааллыг багасгахын тулд зарим дэлгүүрүүд “Талархлын баяр”-ын өдрөөс эхлэн хямдрал урамшууллаа зарладаг болсон байна.
Харин Швед улсад сүүлийн жилүүдэд тус улсын түүхэнд хамгийн их хямдрал, урамшуулал зарладаг өдөр болж, хүмүүс өргөн цар хүрээтэйгээр оролцох болжээ. Зөвхөн энэ өдөр томоохон дэлгүүрүүдийн өдрийн борлуулалт жирийн өдөртэй харьцуулахад 2 дахин нэмэгддэг гэнэ.
Энэ өдөр томоохон сүлжээ болон онлайн дэлгүүрүүд болох Media Markt, Elgiganten, H&M, KappAhl, CDON, Nelly, Komplett.se, Zalando, Stylepit, Boozt.com, Lekmer, Apple болон бусад олон тооны дэлгүүрүүд жил бүр оролцсоор байгаа.
2017 оны хувьд Хар баасан гараг 11-р сарын 24 өдөр таарч байгаа.

Товчхондоо:
Black Friday 2017-11-24 өдөр
Black week 2017-11-20 аас 11-26 хүртэл
Black weekend 2017-11-25 аас 11-26 хүртэл
Cyber Monday 2017-11-27 өдөр

Утга, үг үсгийн алдаа байвал ойлгож тунгаана бизээ

2017-11-20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *