Шведэд орон сууцанд эсвэл хаусанд амьдрах хэдэн төрлийн боломжууд байдаг. Түрээслүүлэгчээс /hyresvärd/ гэрээгээр түрээсэлж амьдрах /hyresrätt/, орон сууц худалдаж авах /bostadsrätt/,  эсвэл хаус худалдаж авах /äganderätt/.

Түрээсийн байр /Hyresrätt/

Түрээсийн байр гэдэгт та нэгэн түрээслүүлэгчээс гэрээ хийн байрыг нь түрээслэхийг хэлэх ба түрээслүүлэгч нь /hyresvärd/ байрыг эзэмшдэг ба голдуу компаниуд байдаг. Харин компанийг хувь хүмүүс эсвэл хот/дүүргийн /kommun/ захиргаа эзэмшиж болно. Түрээслэгчид нь ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр эвдэрч, хэмхэрсэн зүйлээ засварлуулах боломжтой /хөргөгч, хөлдөөгч, плитка гэх мэт/. Та нэгдүгээр гарын гэрээтэй бол /förstahandskontrakt/ тухайн байрандаа өөрийн хүссэн хугацаагаар /гэрээнд тодорхой нэгэн хугацаа заагаагүй бол/ амьдарч болно.  Байрны гэрээгээ цуцлах, эсвэл нүүж явах тохиолдолд ихэвчлэн 3 сар амьдрах ёстой бөгөөд үүнийг дуусгах хугацаа /uppsägningstid/ гэж нэрлэдэг. Түүнчлэн та нэгдүгээр гарын гэрээтэй байртай бол өөр хүмүүстэй гэрээгээ солилцох боломжтой бөгөөд энэ солих үйл явцыг байр түрээслүүлэгч тал зөвшөөрч эцсийн шийдвэр гаргана. Түрээслүүлэгч тал байранд /fastigheten/ урсгал болон их засвар хийхийг шийдвэрлэх ба хэрвээ та өөрөө засвар хийхийг хүсвэл эхлээд зөвшөөрөл авах хэрэгтэй болдог.
Байр худалдаж авах /Bostadsrätt/

Энд байр худалдаж авахын тулд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болдог ба товчхондоо байрыг эзэмшиж байгаа СӨХ-н нэг хэсгийг худалдаж авна гэсэн үг юм. Ингэснээр СӨХ-н гишүүн болж тухайн худалдаж авсан байраа ашиглах эртхэй болно. Давуу талууд нь гэвэл засвар үйлчилгээ хийх, өөрчлөхөө өөрсдөө шийднэ, Ихэнх СӨХ-үүд томоохон байгууллагад хамаарагддаг /HSB, Riksbyggen гэх мэт/ харин бусад нь жижиг болон хувийнх байдаг. Хэрвээ та байр худалдаж авбал сар бүрийн хураамж СӨХ-дөө төлнө, банкны зээлээр авсан бол сарын төлөлтөө хүүтэй нь банкинд төлнө.

2 thoughts on “Орон сууцны тухай товчхон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *