2017 оны 1 сарын 9 өдрөөс эхлэн Стогхольмын нийтийн тээврийн билетийн үнэд өөрчлөлт орохоор болжээ. 30 хоногийн билет 830крон болж /хуучин үнэ 790крон/ 40 кроноор нэмэгдэх ба хөнглөлттэй үнэ буюу тэтгэвэрийн, оюутан, 20-оос доош насныхан 550 кроноор билет худалдан авах юм. Энгийн билет бүсийн нэмэгдэл төлбөргүй болж тогтмол үнэ 30крон /хуучин үнэ 25крон/ төлөөд 75 минутын дотор хаана ч зорчих боломжтой болох давуу талтай /A,B,C бүсийн дотор/. 2011 оноос хойш нийтийн тээврийн үнэ огт нэмэгдээгүй ба өнгөрсөн жил 100 орчим кроноор нэмэхээр төлөвлөж байсан ч маш их эсэргүүцэлтэй тулгарч бодит ажил болоогүй ч ирэх онд бага зэрэг нэмэгдэх нь тодорхой боллоо.

2018 оноос эхлэн нийтийн тээвэрт хулгайгаар зорчигчдын тоог багасгахын тулд билет шалгалтыг хоёр дахин нэмэгдүүлэх, энгийн хувцастай билет шалгагчид олноор ажиллах, оройн цагаар хамгийн ихээр хүмүүс дагаж ордог цэгүүдэд шалгалт хийх зэрэг арга хэмжээнүүд авч эхлэхээр бэлтгэж байна. SL хулгайгаар зорчигчдоос болж 500 сая кроны алдагдал хүлээдэг гэсэн тооцоо гаргасан ба өнгөрсөн жил 3,7% байсан бол энэ жил 3,1% хүртэл буулгаж чаджээ. Өнөөдөр торгуулийн хэмжээ 1200крон байгааг 1500крон болгох хүсэлтээ засгийн газарт хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *