1. Нийтлэг үндэслэл
Хэрэглэгчид нь тус блог сайтыг ашиглахтай холбогдсон асуудлуудыг зохицуулах үүднээс бий болгосон энэхүү хэрэглэх нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тухайн блог сайтыг ашиглаж байгаа гэж үзнэ.

2. Хэрэглэгчийн хүлээх үүрэг
2.1 Хэрэглэгчид нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ, зохиогчийн эрхийн болон бусад Монгол улсын болоод олон улсын хууль дүрэм, журмуудыг сахин биелүүлэх үүрэгтэй
2.2 Хэрэглэгчид нь тус блог сайтын хэрэглэх нөхцлийг дагаж мөрдөх үүрэгтэй
2.3 Ёс суртахууны хэм хэмжээг баримталж, бичлэг, сэтгэгдлүүдийг олон хүн унших тул бусдыгаа хүндэлж соёлтой харилцаж байх
2.4 Манай блог сайтын хэрэглэх нөхцлийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй бичлэг болон сэтгэгдэл, зурвас олж уншвал блог сайтын эрхлэгч, удирдагчдад мэдэгдэх үүрэгтэй
2.5 Хэрэв хэрэглэх нөхцөлд өөрчлөлт орсон бол хүлээн авч дагах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч өөрчлөлтийг эс зөвшөөрвөл цаашид уг блог сайтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ

3. Блог сайтын хүлээх үүрэг
3.1 Блог сайтын үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллах
3.2 Ямар нэгэн тохиолдлоор блог сайтын үйл ажиллагааг удаан хугацаагаар зогсоох болбол 1 сараас багагүй хугацааны өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх
3.3 Ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн, хэн нэгнийг илт гутаан доромжилсон бичлэг, сэтгэгдлүүдийг сануулгагүйгээр шууд устгах эрхтэй
3.4 Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг болон бусад хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй, бизнесийн болон бусад зорилгоор ашиглахгүй

4. Бусад зүйл
4.1 Ямар нэгэн шалтгаанаар үйлчилгээгээ түр зогсоох тохиолдолд тус сайтыг ашиглах боломжгүйгээс үүдсэн хохирлыг тус сайт хариуцахгүй болно
4.2 Энэхүү хэрэглэх нөхцлийг тус сайтаас өөрчлөх боломжтой. Энэ тохиолдолд тухайн үеийн нөхцлийг дагаж мөрдөнө
4.3 Хувийн болон байгууллагын мэдээллийг засварлах, устгах: Тус сайт нь хэрэглэгчийн хүсэлтээр хувийн болон байгууллагын мэдээллийг өөрчлөх, нэмэх, устгах арга хэмжээ авах тохиолдолд тухайн хэрэглэгч мөн гэдгийг магадалсны дараа аль болох түргэн хугацаанд шийдвэрлэнэ
4.4 Тухайн хэрэглэгчдийн мэдээлэл, танилцуулга зэрэг нь ямар нэгэн байдлаар манай сайтын байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд тухайн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл юм
4.5 Манай блог сайт дээр байгаа байгууллагын лого, эмблем, барааны тэмдэгтүүд нь тухайн байгууллагуудын өмч бөгөөд бусад этгээд хууль бусаар ашиглахгүй байх