Миний энэ бичсэн мэдээлэл зарим хүмүүст их хэрэгтэй гэж бодоод өөрийнхөө нүүрэнд дахин тавилаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэж сайхан үг бий. Монголдоо байвал бидэнд монголын эрүүл мэндийн систем үйлчилнэ. Шведэд шведийн систем үйлчилнэ.

Швэдийн эрүүл мэндийн систэм

Швэд улсад амьдарч байгаа монголчууддаа зориулж бага ч гэсэн нэмэр болох болoвуу гэсний үүднээс Швэд улсын эрүүл мэндийн систэмийн талаар товч бичихээр шийдлээ.

Швэдэд хоeр төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ байдаг.
1. Улсын
2. Хувийн
Хувийн эмнэлэг нь эрүүл мэндийн салбар хариуцсан мужтайгаа хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байдаг тул илүү мөнгө төлөх шаардлага байддагүй.
Чи маш хүнд өвдсөн болоод гэмтэл авсан бол шууд 112- руу утасдаж түргэн тусламж дуудна. Аюултай өвдөөгүй ч гэсэн эмнэлгийн тусламж эсвэл эрүүл мэндтэй холбоотой зүйлээ асуумаар үeдээ та 1177-руу утасдаж биeийн байдлаа ярьж өөрийн хүссэн зөвөлгөөгөө авж болно. Энд сувилагч нар танд зөвөлгөө өгнө. Яaралтай гэж дүгнэвэл түргэн тусламжруу утасдахыг зөвөлдөг.
Энгийн мөртлөө санахад илүүдэхгүй зүйлуудийг энд бас дурьдах хэрэгтэй. Швэдэд та эмчид хандах зайлшгүй шаардлага гарвал хамгийн түрүүнд:
Та ойролцоо амьдардаг газрынхаа өрхийн эмнэлэгийн утасруу нь залгана. Утасны дугаарыг интэрнэтээс хайж олж авж болно.
Та шууд л аuтoмат хариулагчтай ярих ба та эхлээд утасны товчлуур сонгоно. Энд хэд хэдэн сонголт байх ба хэрэв чи эмчийн цаг захиалах бол ямар нэгэн 1 юмуу эсвэл 2 гэсэн тооны товчлуурыг сонгох шаардлагa гарна. Тэр тоо нь хэдийн тоо ч байж бно.
Чи өөрийнхөө утасны дугаарыг тодорхой хэлж үлдээнэ. Зарим үeд утасны аuтoмат хариулагч хэдэн минутийн дараа чамруу залгахаа хэлэх тохиолдол байдаг. Ихэвчлэн 15-30 минутийн дараа чиний хэлж үлдээсэн утасруу залгаж таны ямар хусэлтэй байгааг асуух ба энэ хүн нь сувилагч бна. Сувилагч эхний дүгнэлтээ хийсний дараа та эмчийн цаг авах бно.

Энд нэг чухал зүйл бол та зовиураа хэр сайн тайлбарлаж чадсанаас хамаарж таны эмчтэй уулзах цагийг тогтоодог. Энэ нь таны өвчний шалтгаанаас ихэвчлэн бно. Та архаг эсвэл хурц өвчний талаар эмчээс зөвөлгөө авах юмуу гэдгээс их зүйл хамаарна. Хэрэв та зөвхөн 3, 4 хо халуунтай хоолой чинь өвдсөн бол таньд 10-15 минутийн эмчтэй уулзах цаг захиaлдаг. Энэ үeд чи зөвхөн хоолой өвдсөн бас халуунтай 3,4 өдөр байсан талаараа л ярина. Хэрвээ чи олон жилийн архаг өвчнөө ярилцах эсвэл хяналтанд орох гэж байгаа үeд 30 минутийн эмчийн цаг авах жишээгээр явагддаг. Хэрвээ эмч нь цагтаа амжихгүй чиний өвчин их цаг хугацаа шаардсан эсвэл цаашаа онош тодруулах шинжилгээ хийлгэх шаардлагатай үeд ахиад уулзах цаг өгөх ч тохойлдол бий.
Ихэнх тохойлдолд энэ систэмд дасаагүй цагаачид шууд л эмнэлэг дээр ирээд би эмчтэй уулзах гэж байна гээд хүлээн авах дээр сууж байдаг. Гэтэл энд тэгж болдоггүй. Бүх эмчийн өдрийн ажил хэзээний төлөвлөгдсөн бдаг. Түүнээс гадна өрхийн эмнэлэг дээр жижүүрийн 1-2 эмч зөвхөн хурц өвчтэй хүмүүсийг өдөртөө үзэхээр зохион байгуулдаг. Яагаад гэвэл энэ нь том эмнэлэгүүдийнxээ түргэн тусламжийн ачааллыг хөнгөвчлөх зорилготой. Том эмнэлгүүдийн түргэн тусламжийн газар хүлээx цаг нь зарим тохойлдолд 6-8 цаг байдаг. Тийм учраас хөнгөн хурц өвчтэй хүн тэгж удаан хүлээж цагаа алдах хэрэггүй тул өрхийн эмчдээ хандсан нь илүү үр дүнтэй байдаг.

Швед улсад эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний үнийг мужийн зөвлөл (landsting) болон орон нутгийн дүүргийн татварын (kommun) газраас ихэвчлэн төлдөг. Гэхдээ чи эмнэлэгийн тусламж авах болон өрхийн эмчтэй уулзах тохиолдолд бага зэрэг хураамж төлдөг ба энэ нь 200 крон байдаг. Энэ хураамж нь бүтэн жилийн хугацаанд 1100 кроноос илүү гарах eсгүй. Хэрэв 1100 кронд хүрвэл та мөнгө төлөх шаардлагaгүй тэр жилдээ. Өөрөөр хэлбэл та үнэгүй үйлчилгээ авна гэсэн үг. Хэрэв та 20-аас доош настай бол хураамж төлөх шаардлагагүй. Гэхдээ энэ бол тухайн муж, хотоос болж бага зэрэг ялгаа гардаг. Хэрэв чи пластик хагалгаа хийлгэх шаардлагaтай бол чи өөрөө мөнгөө төлнө. Энэ талаар би зөвхөн чухал гэсэн мэдээллийг оруулж байна гэдгийг ойлгоорой.

Швэд хүмүүс өөрсдөө хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтээ ханддаг. Өрхийн эмч дүгнэлтээ гаргасны дараа л дараачийн шатны алхам хийгддэг. Тиймээс ч өрхийн эмч нарынхаа мэргэжил мэдлэгийг маш сайн дээшлүүлдэг. Өрхийн эмч нар 5 жил сурж энэ эрхийг авдаг. Бүx л талын чиглэлээр маш сайн бэлтгэгддэг.

Жишээлбэл: Хvvхэд, амьсгал болон зүрх судас, арьсны өвчин, үe мөчний, нүд, чих хамар хоолой, бөөр шээсний замын болон бүx л эрхтэн систэмийг оношлох бa анхан шатны дүгнэлтийг хийx чадвартай болгодог. Түүнээс гадна өрхийн эмч нар жижиг мэс ажилбар хийx чадвартай байдаг. Жишээ нь: Арьсны мэнгэ авах бас үe мөчинд хатгалт болон тариа хийх гэх мэтчилэн олон эмчилгээ болон оношилгооны зориулалтаар үйлчилгээ явуулдаг. Өрхийн эмч дараах шат дараалсан арга хэмжээг авдаг.
Чамаас лабароторийн шинжилгээ авах эсэx
Ямар нэгэн багажийн шинжилгээ хийлгэх эсэх
Бүр цаашилбал чамайг нарийн мэргэлжийн эмчрүү явуулах эсэхийг шийддэг.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл тэр дор нь яаралтайгаар том эмнэлэгрүү илгээмжийн (remiss) бичиг хийж явуулдаг.
Чи өвчний улмаас ажлаасаа чөлөө авах тохиолдолд өрхийн эмч болон бусад мэргэжлийн эмч нар акт бичиж өгдөг. Иймэрхүү бичиг цаастай холбоотой зуйлийг ихэвчлэн өрхийн эмч харуйцдаг.
Зарим тохиолдолд өрхийн эмч чинь оношилж, эмчилж мөн үргэлжлүүлэн хянах тохиолдол байдаг. Хэрэв чи илгээмжийн (remiss) бичиггүй бол дараагийн шатны эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмчид хандах боломжгүй. Гэхдээ хэн болгонд яаралтай явдал их тохиолддог шүүдээ. Тэр үeд та түргэн тусламжийн газар хандаж болно. Энэ талаар би доор сайн бичсэн байгаа.
Хэрвээ чи өрхийн эмнэлэг болон яаралтай тусламжийн газраас тусламж хайж бгаа тохиолдолд рeмис шаарддаггүй гэдгийг энд хэлэх хэрэгтэй.
Ингээд бичиг баримтгүй хүмүүс яаж эмнэлэгийн тусламж авах талаар бичиe.
Швэд улсад цагаачлагчдын тоо нэмэгдсээр байгаа. Түүний хажуугаар хууль бусаар амьдран суугчид их байдгийн нэг нь бол монголчууд бид билээ. Хуулиндаа тусгахдаа цагаачаар ирэгсдийг эрүүл мэндийн үзлэгт нэн даруй хамруулна гэсэн бгаа. Бичиг баримтгүй хүн тэр болгон эмнэлэг эрүүл мэндийн салбараас тусламж хайдаггүй. Яагаад гэвэл тэд нар хууль бусаар амьдарж байгаагаасаа болоод эмнэлэгийн тусламж хайдаггүй юм. Гэхдээ тэд нар хэрэгтэй үeдээ эмнэлэгт очсон бол тэр даруйд нь эрүүл мэндийн үзлэгт оруулна гэсэн бгаа юм. Энэ нь тэр болгон практик дээр нийцдэггүй.
Орогнол хайж байгаа тохиолдолд (asylsökande)
Зөвшөөрөлгүй амьдарч байгаа тохиолдолд (papperslösa)
Та орогнол хайж байгаа, эсвэл бичиг баримтгүй бол Шведэд эмнэлгийн болон шүдний эмчилгээний тусламж авах эрхтэй.
18-аас доош насны хүүхэд гол төлөв өртөггүй бас ямар ч эрүүл мэндийн тусламж авах эрхтэй гэж хуулиндаа тусгасан бгаа. Та Швед улсын хаана ч эрүүл мэндийн болон амбулаторийн нарийн мэргэжлийн тусламж авах эрхтэй. Манайхны хэлдгээр ЛМА(түр зуурын бүртгэлийн карт гэж цагаачийн газраас олгодог) карттай мөн бичиг баримтгүй байсан ч та зөвхөн 50 кр л төлнө. Хэрэв эмчээс рэцэпт авсан бол та эмээ бас 50крonoor худалдаж авна.
Хэрэв та цагаачийн газар хандсан түр зуурын LMA-карттай байгаа үeд өрхийн эмчдээ хандаж илгээмжийн бичиг (рэмисс) авж дараа шатны эмнэлэгт хандахыг шаарддаг.
Миний хувьд зөвлөж хэлэхэд хэн нь ч байлаа өрхийн эмнэлэгтээ хандаад шаардлагаа сайн тавиад зовиур шалтгаанаа сайн тайлбарлаж ярисан үeд та тусламжаа бүрэн авж чадна гэдгийг л хэлэх байна. Манайханд бас хэл усны зовлон бгаа ч орчуулагч захиалж болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Eр нь айж эмээж сүрдээд байх юм eрдөө ч байхгүй.
Хэрэв та энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл энэ вэбээс уншиж болно.
HYPERLINK “http://www.1177.se/…/…/Vard-i-Sverige-om-man-ar-asylsokande/” http://www.1177.se/…/…/Vard-i-Sverige-om-man-ar-asylsokande/
Бичиг баримтгүй өөрөөр хэлбэл хууль бусаар амьдарж бгаа хүмүүс ихэвчлэн эдний яаралтай түргэн тусламжын газарт (Аkutmottagning) ханддаг. Энэ нь нэг талаар зөв ч та өөрийн хүсэж байгаа шиг тийм ч их тусламж эсвэл онош тодорхойлоход шаардлагатай үзлэгүүдийг хийлгэж чадахгүй. Гэхдээ таны биeийн байдлыг дүгнэхдээ амь насанд чинь аюултай гэсэн тохиолдолд бүх шаардлагатай гэсэн багаж болон шинжилгээнүүдийг хийдэг. Eр нь бол, ихэнх өвчтөнгүүд маш хөнгөн шалтгаанаар тэнд очиж тусламж авахыг хусдэг. Өөрөөр хэлбэл: толгой өвдөх, халуурах эсвэл ханиад, хоолой өвдөx бас гэдэс гүйлгэх, жижиг шарх гэх мэтийн шалтгааныг тэр болгон хүнд гэж тооцохгүй. Гэвч эхлээд эмч дүгнэлтээ хийчээд дараагийн шатны арга хэмжээг авдаг. Эмч болон эмнэлгийн ажилчдад арсны өнгөөр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхах эрх байхгүй билээ.
Хэрвээ чи эмчтэй уулзаад чиний хууль бусаад амдарч байгaаг мэдлээ ч гэсэн тэд нарт цагдаагийн болон цагаачийн газартай хамтран ажиллах эрх байхгүй. Тэд нар таны талаар мэдээлэл хэзээ ч өгөхгүй. Тийм учраас та өөрийнхөө жинхэнэ нэрийг өөрөөр хэлбэл монголдоо бүртгэгдсэн нэр, овогоо үнэнээр нь хэлж бүртгүүлэх хэрэгтэй. Таныг эмнэлэгт хандсан эхний өдөр л түр бүртгэлийн (reserv) дугаар өгдөг. Тэр нь таныг бүртгэж авж байгаа ба энэ зөвхөн эмнэлгийн хүрээнд л ашиглагдана.
Түргэн тусламжийн газрыг хоeр хувааж үздэг.
1.Чи гэрийнхээ ойролцоо байгаа түргэн тусламжийн газрыг сонгож бно. (Nära akut) Энэ нь оройн болон амралтын өдрүүдээр 22 цаг хүртэл ажилладаг. Ийм ийм газрууд xaa сайгүй байдаг ба хэрэв та мэдэхийг хүсвэл: Энэ газар танай гэртэй ойр байдаг бол хамгийн түрүүнд эндээ хандах нь зөв.
Brommaakuten Närakut
Närakuten, Brommaplan
Närakuten Aleris, Nacka
Capio Närakut, Gullmarsplan
Närakuten Handens Närsjukhus
Huddinge Närakut
Närakuten Jakobsberg
Närakuten Järva, Spånga
Liljeholmens Närakut
Närakuten Löwet, Upplands Väsby
Närakuten Forum Nacka
Närakuten Sabbatsberg
Solna-Sundbybergs Närakut
Söderjouren Närakut, Skanstull
Närakuten, Södertälje
Täby Närakut
2. Эсвэл эдгээр том эмнэлэгүүдийн түргэн тусламжын газрыг сонгож болно.
Capio S:t Görans sjukhus
Danderyds sjukhus
Karolinska Universitetssjukhuset i Huddinge
Karolinska Universitetssjukhuset i Solna
Norrtälje sjukhus
Södersjukhuset
Södertälje sjukhus
Дээрx 7 том эмнэлгээс гадна сэтгэцийн, нүдний яаралтай тусламжийн хүлээн авах газрууд байдаг. Хүүхдийн түргэн тусламжийн 4 эмнэлэг байдаг. Астрид Линдгрэнc, Danderyd, Sachsska barnsjukhuset vid Södersjukhuset, Huddinge.
Ингээд цааш нь бага зэрэг бичихэд: Швэдийн эрүүл мэнд болон эмнэлэгийн байгууллагаас та 2 янзаар тусламж авж чадна.
1. Öppenvård-(амбулаторийн): Энэ нь та эмнэлэгт хэвтэхгүйгээр тусламж авна. Үүнд:
Эрүүл мэндийн төв буюу өрхийн эмнэлэг. (Vårdcentral, husläkaremottagning)
Хүүхдийн эрүүл мэндийн төв (BVC- Barnavårdcentral)
Жирэмсний хяналтын хүлээн авах газар (Barnmorskamottagning, MVC)
Залуучуудын эмнэлэг, (Ungdomsmottagning). Эндээс та жирэмснээс хамгаалах эм болон гондом бас эмэгтэйчүүд спирал тавиулах гэх мэтийн үйлчилгээг үнэгүй авахаас гадна бэлгийн замын халдварт өвчнийг оношилж өгдөг. Шаардлагатай гэвэл таныг эмчрүү явуулдаг.
Tусгай амбулаторийн хүлээн авах газрууд орно. Энд арьсны оношилгооны хүлээн авах газар орж бно.
2. Slutanvård-(хэвтүүлэн эмчлэх). Энд бүх төрлийн том эмнэлэгүүдэд чи хэвтэж эмчүүлнэ. Швэд улсад 7 том эмнэлэг байдаг. Швэдийн том эмнэлэгүүдэд маш их өндөр тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабаротори болон оношилгооны багаж аппаратууд байдаг. Олон төрлийн шинжилгээ оношилгоог дэлхийн өндөр түвшинд хийдэг. Эмч нар нь маш өндөр мэдлэг чадвартай доктор профэсэрүүд ажилладагаас гадна тэд нар маш сайхан харьцаатай эeлдэг хүмүүс байдаг.
Жич: Би зөвхөн Стокхольмд байдаг эмнэлэгүүдийн талаар бичиж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Бусад хотуудад бас л адилхан зарчмаар эмнэлэг эмчийн тусламж авна.
Бид нарын хамгийн тулгамдсан бас айдас авчирдаг зүйл бол өвдөх билээ. Тиймээс та өвдсөн үeдээ эдний аль ч шатны эмнэлэгт хандаж тусламж авах эрхтэй гэдгийг давтан хэльe. Хэрвээ та хууль бусаар ч бай хууль eсны дагуу амьдарч байлаа ч гэсэн та эрүүл мэндийн тусламж авах эрхтэй.
Ta яг ямар мэдээлэл авах талаараа бичээрэй. Эрүүл биeд саруул ухаан оршино гэж хэлснээр энэ удаагийнхаа мэдээллийг түр завсарлая.

Хүндэтгэн ёсолсон
Дагва Уранчимэг
Их эмч

Эх сурвалж: Uranchimeg Dagva

One thought on “Швэдийн эрүүл мэндийн систэм

  1. Маш чухал мэдээлэл байна баярлалаа. Эрхэм хадагтай эмч дээ танийг хундэтгэж бахархаж байнаа амжилтийн дээдийг хүсьэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *